Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Зудтай байгаа аймгууд руу тусламжийн цуваа гарна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
2016.02.26. Гэрэл зургийг mpa.mn

БСШУЯ-н дээр 

10:00 цагаас Найрамдал болон ОХУ-н Артек зуслангийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулна.

СТӨ-нд

10:00 цагаас Гэр хорооллын иргэдийн 3-р чуулган болно. Дараа нь "Эсэргүүцэж байна" жагсаал Сүхбаатарын талбайд 11.00 цагаас болно. 

Барилгын политехник коллеж дээр

10:00-12:00 цагт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаны хүмүүс Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцана.

Оргил рашаан сувиллын зүүн талд шинээр баригдаж буй 25 давхар барилгад

11:00 цагт Шинээр баригдаж байгаа болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага сургууль эхэлнэ. Нийслэлийн Онцгой байдлын газарт 2017 онд шинээр баригдаж байгаа барилгад 12 удаа гал гарсан дуудлага ирсэн байна. 

“Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т 

13:00 цагт Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Тус дамжааны хаалтын ажиллагаа болно.

61-ийн гарамын ойролцоох агуулах дээр

14:00 цагт Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм.