Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын компани дугуйгаар ажилдаа ирэгсдийг бэлэн мөнгөөр урамшуулдаг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын Кристчурч хотод төвтэй зар сурталчилгааны Make Collective компани ажилтнуудынхаа унадаг дугуйгаар зорчих явдлыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр ажилтнуудын биеийн болон оюуны эрч хүч нэмэгдэж, бүтээмж дээшлэх бол хотын замын түгжрэлийг бууруулж, эрүүл орчин үүсгэхэд тустай гэж үзсэн байна.

Гэр, ажлын хооронд дугуй унадаг ажилтан өдөрт $5-ын урамшуулал авах ба энэ байдал нь хагас жилийн хугацаанд үргэлжилбэл өдрийн урамшууллыг $10 болгон нэмэгдүүлэх ажээ.

Урамшууллын мөнгийг жилийн эцэст бөөнд нь төлөх гэнэ. Ажилтнууд эхэндээ шинэ хөтөлбөрт хамрагдахдаа дурамжхан байсан бол санхүүгийн үр ашгийг нь тооцож үзээд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсэн ажээ. Кристчурч хот Шинэ Зеландын хамгийн олон дугуйчинтай хотод тооцогддог гэнэ. Тус хотыг хэрсэн унадаг дугуйн 13 том зам байдаг ажээ.

Хотын захиргаа цаашид унадаг дугуйн замыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, $150 сая шинэ зеланд долларыг төсөвтөө тусгаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian