Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Трампад хандан захидал бичиж, тусламж хүсжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна. Үүнд,

  1. Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах,
  2. Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дээрх асуудлаар товч мэдээлсэн юм. 

Энэ талаар ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "З.Энхболд дарга энэ сарын 10-нд эх орондоо ирснийхээ дараа дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгнө" гэв.