Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр гадаад ертөнцөөс таслагдсан 100 гаруй овог аймаг дэлхий дээр оршиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хэдийгээр дэлхий улам бүр хавтгай, жижиг болж байна гэж ярьдаг ч хүн төрөлхтнөөс тасарсан зарим бүлэг хүмүүс оршсоор байгаа юм.

Survival International байгууллага ийм овог аймгуудын тоо 100 гаруй байгааг саяхан тогтоожээ.

Тэднийг “uncontacted” гэж нэрлэж байгаа ба энэ нь тэдэнтэй холбоо тогтоох боломжгүй, хэн нэгэн харилцах гэж оролдвол нум сум, жадны үзүүрт алагдаж болзошгүй нөхцөлд байгааг хэлж байна. Тэдний амьдарч байгаа орчин нь гадаад ертөнцөөс тусгаарладаг, бас өөрсдөө ч харилцахыг хүсэхгүй байгаатай нь энэ бүхэн холбоотой.

Гэвч байгаль орчны сүйтгэл, нөөц баялаг олборлох үйл ажиллагаа тэдний амьдрах ертөнцийг улам бүр багасгаж байгаа юм.

Дээр дурдсан Survival International зэрэг байгууллагууд эдгээр хүмүүсийг хамгаалахын төлөө ажилладаг.

Ертөнцөөс тусгаарлагдсан хүмүүсийн үлдсэн газар нутаг нь Өмнөд Америкийн Амазоны ширэнгэ ой, Индонезийн алслагдсан арлууд, Папуа Шинэ Гвинейн шигүү ойгоор хүрээлэгдсэн уулс, Энэтхэгийн далайн Андаманы арлууд болж байна.

Тэдний ихэнх нь Амазоны ширэнгэ ойд амьдардаг. Бразил улс өөрийн эзэмшлийн хэсэгт 77 орчим овог байгааг бүртгэжээ. Үндэсний Газарзүйн Суваг 84 байгаа гэж тооцоолсон нь бий. Индонезийн захиргаанд байдаг баруун Папуад 44 орчим овог амьдардаг гэсэн тоо байдаг. Индонезийн засгийн газар тэдний газар нутагт зочлохыг хориглодог гэнэ.

Бразилийн засгийн газар тэдгээр овгуудтай холбоо тогтоох гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй. Гол нь тэдэнтэй харилцаж эхэлбэл гадаад ертөнцөөс элдэв өвчин халдаж, тусгаарлагдсан хүмүүсийг хүйс тэмтрэх аюултай юм.

Энэ шалтгаанаас болоод тэднийг хамгаалж, зэрлэг хэвээр нь хадгалж үлдээхийн төлөө тэмцдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Амазоны ширэнгэ ойн нутаг дэвсгэр

 

Папуа Шинэ Гвиней ба Индонезийн баруун Папуа

 

Энэтхэгийн далайн Андаманы арлууд

 

Амазоны овгийнхон нисдэг тэрэг харж байгаа нь

 

Папуа Шинэ Гвинейн овгийнхны тосгон

 

Андаманы арлынхан гадны зочдын эсрэг

 

 

Эх сурвалж: Business Insider