Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ПСЖ клуб аваргуудын лигээс хасагдлаа

SPS телевиз
2018 оны 3 сарын 7
SPS
Зураг зураг

Аваргуудын лигийн өнгөрсөн хоёр улирлын аварга Реал Мадрид клуб 1/8 шигшээн хариу тоглолтоо өчигдөр шөнө Францын нийслэлд ПСЖ клубын талбайд хийлээ. Хоёр багийн өмнөх тоглолт Испанид явагдахад “цагаанууд” 3:1-ийн харьцаатай буулган авсан юм.

Тоглолтын эхнээс хоёр баг харилцан довтолж байсан ч эхний хагаст хуурай тэнцсэн юм.

Харин шийдвэрлэх хоёрдугаар хагасын зургаа дахь минутад Дани Алвесын бөмбөгийг Марко Асенсио тасалж хурдтай сөрөг довтолгоог эхлүүлсэн бөгөөд улмаар Лукас Васкес хөндлөн дамжуулалт өгч Криштиану ээлжит гоолоо мөргөн оруулсан байна. Үүний дараа ПСЖ-ийн хагас хамгаалагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэний улмаас хоёр дахь шар хуудсаа авч тоглолтыг чөлөөлсөн ч тоглолтын 71 дэх минутад францын багаас Эдинсон Кавани гоолдож багтаа итгэл найдвар авчирсан.

Гэсэн хэдий ч Касемиро 80 дахь минутад ПСЖ-ийн хамгаалалтын алдааг ашиглан хожлын гоолыг оруулж багаа шилдэг наймын нэгээр шалгарахад тус хүргэсэн байна. Ингэснээр Реал Мадрид клуб найм дахь улирлаа дараалан Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч байгаа нь энэ юм.

Энэ тоглолттой зэрэгцэн Английн алдарт Ливерпүүл клуб талбайдаа Португалийн Португ хүлээн авч хуурай тэнцсэнээр нийлбэр дүнгээр 5:0-ээр “Улаанууд” хожиж дараагийн шатанд шалгарсан байна.

Зураг