Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохив

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ болон Монголын Хөрөнгийн Бирж бусад хөрөнгийн биржтэй нэгдэн “Жендэрийн тэгш байдлын төлөө” өнөөдөр хонх цохилоо.

 “Хонх цохих” арга хэмжээнд 59 хөрөнгийн бирж оролцсон юм.

ОУСК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Стефани Вон Фридбург “Бид жендэрийн тэгш байдалд тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх ёстой” хэмээн онцоллоо. 

Монголын Хөрөнгийн Биржийн Санхүү эрхэлсэн захирал Н.Дөл-Эрдэнэ “18 их наяд ам.долларын худалдан авах чадвар бүхий эмэгтэйчүүдэд дэлхийн эдийн засгийг өөрчлөх хүч бүрэн бий. МХБ тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. 

Жендэрийн тэгш байдлын төлөөх олон улсын арга хэмжээнд нэгдэн орж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг" гэв.

“Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил тутам зохион байгуулдаг бөгөөд хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог  дэмжин тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн явуулсан судалгаагаар дэлхийн дундаж болох 15 хувьтай харьцуулахад Монгол Улсын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниуд болон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа ч ТУЗ-ийн  гишүүдийн ойролцоогоор гуравны хоёр нь эрчүүд байна.

Дэлхийн Банкнаас хийсэн  саяхны судалгаанаас үзэхэд монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бага орлоготой байсаар байна.

“Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсад хүйсийн тэгш бус байдал харьцангуй бага” хэмээн ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Туен Д.Нгуен онцоллоо.

“Хэдий тийм боловч бизнесийн салбарт гүйцэтгэх захирал, ТУЗ-өөс эхлээд ажиллагсдын түвшинд жендэрийн тэгш бус байдлыг багасгах нь эмэгтэйчүүдийг өөрсдийн нөөц бололцоо, чадавхийг бүрэн дүүрэн дайчлан ажиллахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Энэ нь цаашдаа гэр бүл, бизнес, үндэсний хэмжээнд маш том нөлөө үзүүлэх ба энэ нь тогтвортой хөгжилд нэн чухал. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангахад бусад улсуудыг манлайлан ажиллах боломжтой”.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг