Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Газар өмчлөлийн аяныг нийслэлийн 9 дүүрэгт ДАХИН эхлүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна.

Хуулийн хугацаа дуусах хүртэл Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүлжээ.

Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13,463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аж.

Д/д

Дүүргийн нэр

Гэр хорооллын суурьшлын бүс бүхий хорооны тоо

Газар өмчлөх боломжтой нэгж талбарын тоо

 

 

1

Баянгол

8

212

 

2

Баянзүрх

17

5,729

 

3

Сүхбаатар

7

323

 

4

Сонгинохайрхан

17

579

 

5

Чингэлтэй

13

4852

 

6

Хан-Уул

11

126

 

7

Багануур

5

221

 

8

Баганхангай

2

135

 

9

Налайх

7

1,286

 

Нийт дүн

13,463

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 3 сарын аяныг зохион байгуулж, нийт 5,423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2,571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан.

Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн  газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба