Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно

ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN

Соёл урлагийн газарт

9:30 цагт  ОХУ-ын Москва хотноо болсон Рахманиновын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаанаас медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардуулна. 

Монголын хөрөнгийн биржийн байранд

9:50 цагт  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн 40 гаруй Хөрөнгийн биржүүд, 4 дахь удаагаа зохион байгуулж байна. 

МУИС-ийн I байрны 320 тоот танхимд

11:00 цагт МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үзэг зурах ёслол болно.

СТӨ-нд

11:00 цагаас "Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээ болно.

Багшийн хөгжлийн ордны 202 тоотод

11:00 цагт Монгол-Солонгос улсын хооронд 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа "Багш солилцоо" хөтөлбөрийн энэ жилийн нээлт эхэлнэ. БНСУ-аас 11 багш 3 сарын хугацаатай манай улсад багшлахаар ирээд байна.

ЗТХЯ-ны 301 танхимд

12:00 цагаас Авто тээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г танилцуулна.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нотариатын байгууллагын үе үеийн удирдлагуудтай хуйвалдаж, шан харамж олгож, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, нотариатчдын эрх ашгийг хохироож байгаа асуудлаар нотариатч Д.Болормаа хэвлэлийнхэнд хандлаа.

 Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Орд галерейд

14:00 цагт "Монгол гоо" эмэгтэй уран бүтээлчид, багш сурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.