Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Корокоро сэтгүүл Чингис хааны хөрөгтэй дугаараа худалдаанаас эргүүлэн татахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы хэвлэлийн Шогакукан компани сар тутмын Корокоро комик сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо өчигдөр зарлажээ.

Уг шийдвэр нь сэтгүүлд нийтлэгдсэн Чингис хааны хөрөгтэй холбоотой маргаанаас үүдэлтэй юм. Шогакукан компани худалдаанд байгаа бүх сэтгүүлээ эргүүлэн татаж, худалдаж авсан хүмүүст төлбөрийг нь буцааж олгохоор болжээ.

Энэ мэдэгдэлдээ тэд “Чингис хааныг хайрлаж, хүндэтгэдэг бүх хүнээс уучлал гуйж байгаа”-гаа дахин илэрхийлсэн байна.

Корокоро сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар өнгөрсөн сарын 15-ны өдөр худалдаанд гарсан юм. Энэ дугаарт Чингис хааны хөргийг зохимжгүй хэлбэрээр дүрсэлсэн байсан нь Монголчуудыг бухимдуулж, Токио дахь Монгол улсын элчин сайдын яам Японы гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлж байв. Мөн Японд ажиллаж, амьдардаг олон тооны Монгол хүмүүс Шогагукан компанийн байрны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.

Тус компани өмнө нь Монголчуудаас уучлал гуйсан мэдэгдэл гаргаж байсан юм. Гэвч сэтгүүлийг зах зээлээс эргүүлэн татах шаардлагыг үргэлжлүүлэн тавьсаар байсны хариуд өчигдөр ийм шийдвэр гарсан байна.

 

Эх сурвалж: AnimeNewsNetwork