Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мотоциклийн дугуй хагарч осолдсоноос жолооч гэмтжээ

ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн замд мотоцикльтой хөдөлгөөнд оролцож буй иргэд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж зорчоогүйн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байна. 

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О нь алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарсны улмаас осолдож гэмтсэн байжээ. Тэрбээр яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хэвийн эмчлүүлж буй аж. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 

Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах эсвэл тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй буюу асфальтан замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэдэг. Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 

Эх сурвалж: ЦЕГ