Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын шагнал гардуулах ёслолын TV үзэлт хамгийн доод түвшиндээ хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Академийн шагнал гардуулах ёслол 90 дэх удаагаа болж өнгөрсөн билээ. Энэ удаагийн арга хэмжээг телевизээр үзэгчийн тоо өнгөрсөн оныхоос 19 хувиар буурч, 26.5 сая хүн үзсэн нь Оскарын түүхэнд хамгийн доод хэмжээ болж байна.

Шагнал гардуулах ёслолыг ABC телевизийн суваг дамжуулсан юм. 2017 оны арга хэмжээг 32.9 сая хүн үзэж байсан нь ч түүхэнд хоёрт орох муу үзүүлэлт болж байжээ. Түүнээс өмнө 2008 онд 31.8 сая хүн үзсэн нь өмнөх жилүүдийн хамгийн доод үзүүлэлт болж байв.

Ер нь сүүлийн жилүүдэд үзэгчид телевизээс холдож эхэлснийг өөр бусад жишээнүүдээс харж болно. Тухайлбал Америкчуудын хувьд хамгийн том үйл явдлуудын нэг болох Super Bowl Америк хөлбөмбөгийн тэмцээнийг үзэгчийн тоо энэ жил 7 хувийн бууралттай байжээ.

 

Эх сурвалж: Business Insider