Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын 2018 оны эдийн засгийн зорилтыг харуулах ДӨРВӨН ГРАФИК

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал Бээжин хотод эхэлж, чуулганыг Хятадын ерөнхий сайд Ли Кэчянь нээж, хоёр цаг үргэлжилсэн илтгэл тавьсан юм.

Тэрээр 2018 онд тавьж буй Хятад улсын эдийн засгийн зорилтуудыг танилцуулсан байна.

Түүний илтгэлээс гол дөрвөн зорилтыг товчлон танилцуулж байна.

 

Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт

Хятад улс 2018 онд ДНБ-ий өсөлтийг 6.5 хувьд хүргэнэ гэж тооцжээ. 2017 онд мөн ийм зорилт тавьж байсныг хэвээр хадгалсан байна. Гэхдээ өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий бодит өсөлт 6.9 хувь хүрч, давж биелсэн юм.

Ажиглагчид үүнийг нь Бээжин эдийн засгийн өсөлтийн удаашралыг зориудаар бий болгож, санхүүгийн эрсдлээс сэргийлэх бодлого барьж буйн илрэл гэж үзэж байна. Тухайлбал тус улсын өр нэмэгдэж ДНБ-ий 274 хувьд хүрээд байгаа нь санаа зовоох үзүүлэлт юм.

 

Төсвийн алдагдал

2018 онд Бээжин төсвийн алдагдлаа ДНБ-ий 2.6 хувьд барихаар төлөвлөсөн нь өнгөрсөн оны 3 хувиас бууруулах зорилт болж байна. Ингэснээр 2012 оноос хойш анх удаа төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө нь болж байгаа юм.

 

Нүүрс, гангийн үйлдвэрлэлийг бууруулна

2018 онд Хятад улс нүүрс олборлолтоо 150 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 30 сая тонноор бууруулах болсныг зарлалаа. Нүүрс олборлолтыг өнгөрсөн онд мөн ийм хэмжээгээр бууруулж байсан. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажил юм.

 

Батлан хамгаалах зардлын өсөлт

Хятадын 2018 оны батлан хамгаалах зардал 8 хувиар өсөхөөр болжээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр өсөлт болж байна. $175 тэрбумын зардал нь дэлхийд АНУ-ын дараа хоёрт орох үзүүлэлт боловч Нэгдсэн Улсын батлан хамгаалах зардлын дөрөвний нэг орчимтой тэнцэж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд тус улс шинэ зэвсэг техник бүтээх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа.

Эх сурвалж: Quartz