Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгч болов

Өглөөний сонин
2018 оны 3 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгожээ.

“Ц.Элбэгдорж бидэнтэй нэгдэж, дэлхийг цаазын ялнаас чөлөөлөх үйл хэрэгт хамтран зүтгэх болсонд би маш их баяртай байна. Тэр бол 1990 оны дэлхийг хамарсан хувьсгалын удирдагчдыг нэг, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах: байсан хүн" гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP)-biH ерөнхийлөгч, шүүгч Нави Пиллэй хэлжээ.

Монгол Улс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шууд санаачилгаар 2012 онд цаазын ялыг халах олон улсын протоколд нэгдэн орж, түүний санал санаачилгаар цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан нь Зүүн Өмнөд Азийн бусад улсад нөлөө үзүүлсэн гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) үздэг тул ийнхүү төлөөлөгчөөрөө сонгосон байна.

Зураг