Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын элч нарыг Ким Жон Ун өнөөдөр хүлээж авч уулзахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос руу өнөөдөр илгээсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элчийг Ким Жон Ун хүлээн авч, оройн зоог барихаар болсныг Хөх ордон сая мэдээллээ.

Зоог орон нутгийн цагаар 18:00 цагт эхлэх ба энэ нь Ким Жон Ун анх удаагаа Өмнөд Солонгосын албаны хүнтэй уулзаж буй тохиолдол юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний тусгай элч нар өнөөдөр 14:50 цагт Пёньянд газардсан байна.

Тэднийг Солонгосын нэгдлийг хариуцсан Хойд Солонгосын засгийн газрын агентлагийн дарга Ри Сон Гвон тосож авсныг тус улсын төрийн төв мэдээллийн суваг дамжуулжээ.

Ри Сон Гвон өнгөрсөн сард болсон Пёнчаны олимпийн нээлтэд оролцож байсан юм. Өмнөд Солонгосын төлөөлөгчид таван тусгай элч, таван туслах ажилтан, нийт 10 хүнээс бүрдэж байгаа. Тэднийг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Газрын дарга Су Хүүн ахалжээ.

 

Эх сурвалж: Yonhap News