Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын шагналыг дахин будилуулахгүйн тулд том фонт ашигладаг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN

АНУ-ын кино урлагийн шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 90 дэх удаагаа явагдаж байна. Өнгөрсөн оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шагналын эзний нэртэй дугтуйг сольж, уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулж байсан юм.

Тодруулбал Уорен Бэтти, Фай Данэвэй нар шилдэг киноны шагналыг “Moonlight” бүтээлд олгох байсныг “La La Land” хэмээн алдаатай зарлаж байв. Дараах зурган дээр алдааг залруулж байгаа агшныг харуулж байна. Тэр үед дугтуй үнэхээр будилхауйц, тодорхойгүй нэр хаягтай байсныг харж болно.

 

Ёслолын ажиллагааг зохион байгуулагчид энэ удаад алдаагаа дахин давтахгүйн тулд өвөрмөц арга хэмжээ авсан байна. Шагналын эзний нэртэй дугтуй дээр Оскарын шагналын төрлийг маш том үсгээр бичдэг болжээ.

 

Хамгийн эхний шагнал болох шилдэг хувцасны шагналын дугтуйг Эва Мэри Сэйнт барин тайзнаа гарч ирэх үед хүмүүс энэ өөрчлөлтийг анзаарч, сошиал сүлжээнд мэдээлж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд дугтуйн дээрх төрлийн нэрийг 72pt хэмжээтэй фонтоор бичсэн гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: Business Insider