Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг сурагчдыг байгалийн ухааны нэгдмэл агуулгаар шалгана

Б.Ану
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад зохион байгуулагдах гэж байна.  

Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлээс олимпиадын даалгавар бүрдэнэ.

Шалгалтын гол онцлог нь сүүлийн үеийн техник, технологийг ашиглан сурагчдын шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр шууд шалгаж, дүнг тэр дор нь бүгдэд нээлттэйгээр зарлах юм байна. 

Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрээс зөвхөн нэг нэг шилэгдсэн сурагч Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар оролцоно. 

“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болох юм байна.