Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар олимпийн аварга Ханюд төрийн дээд шагнал гардуулах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Олимпийн уран гулгалтын хоёр удаагийн аварга Юзүрү Ханюд Японы төрийн дээд шагнал болох “Ард түмний алдар”-ыг гардуулах бэлтгэл ажил эхэлснийг засгийн газрын төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ шагнал гардуулах ажиллагаанд бэлдэхийг засгийн газартаа даалгасан байна. Мөн эцсийн шийдвэрийг гаргахаасаа өмнө экспертүүдийн саналыг сонсох гэнэ. Хэрвээ албан ёсоор батлагдвал Ханю уран гулгалтын спортоос ийм шагнал хүртсэн анхны хүн болох юм.

Тэрээр өнгөрсөн сард болж өнгөрсөн Пёнчаны өвлийн олимпоос алтан медаль хүртэж, сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд хоёр олимп дараалан аваргалсан дэлхийн анхны уран гулгагч эрэгтэй болсон байна.

23 настай Ханю хүнд гэмтэл бэртэлтэй байсан. Мөн 2011 оны цунамигийн гамшигт нэрвэгдэж, орон гэрээ нүүлгэхэд хүрсэн зэрэг олон хүнд бэрхшээлийн дундаас аварга болжээ.

Япон улс энэ удаагийн олимпийн наадмаас нийт 13 медаль авсан нь өвлийн олимпийн түүхэнд тогтоосон тус улсын дээд амжилт юм.

“Ард түмний алдар” шагналыг 1977 онд Японы засгийн газар бий болгосон. Тэр цагаас хойш нийт 25 хүн спорт, урлагийн салбараас уг шагналыг хүртээд байгаа юм.

Сүүлд тамирчдаас чөлөөт бөхийн аварга Каори Ичо 2016 оны Риогийн зуны олимпийн дараа дөрвөн олимп дараалан алтан медаль зүүсэн анхны эмэгтэй бөх болж энэхүү шагналыг гардаж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times