Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес хийх боломжоор хангаж өгөөч"

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

-"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа-

Тус хөдөлгөөний ерөнхий зохион байгуулагч Я.Мөнгөнцэцэг "Монгол Улсын иргэдийн 90 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Тиймээс улс орноо хөгжүүлэе л гэж байгаа бол гэр хорооллоос л эхлэх хэрэгтэй. Өчнөөн жил тэмцээд, их мөнгө зарцуулаад, дарга нарын бизнес болчихоод байгаа энэ утааны асуудалаас гарах хамгийн хурдан бөгөөд оновчтой арга бол гэр хорооллыг хөгжүүлэх явдал.

Монгол Улсын иргэдийн 90 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. 

Гэр хорооллын иргэдийг газар дээрээ бизнес хийх боломжоор хангаж өгөөч ээ. Гэр хороолол руу төвийн дулаан, ус татаад өгчихвөл айлууд 5, 10-аараа нэгдээд таунхаус барьж ороод үлдсэн газраа үнэтэй орон сууцанд орж чадахгүй байгаа нийгмийн дундаж давхаргынханд худалдах юм. Ингээд дэм дэмэндээ хөгжөөд эхэлбэл гэр хороололд л байгаа ядуурал, ажилгүйдэл гээд олон асуудал шийдэгдэх боломж байна. Ийм гарц гаргалгаа байхад утааг бууруулахад 10 их наяд төгрөг зарцуулна гээд яриад сууж байх юм. Тэр мөнгөө гэр хорооллын хөгжилд зарцуулж, хууль эрхзүйн орчинг бүрдүүлээд өгөөч ээ л гэж хүсч байна" хэмээн ярилаа.

"Гэр хороолол" хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 9-ний өдөр Соёлын Төв Өргөөнд "Гэр хорооллын үндэсний III чуулган"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганаар төр засаг, хотын захиргаанд өгөх шаардлагын төслөө хэлэлцэн баталж, үргэлжлүүлэн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах юм байна.

 

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч.Энхцэцэгийн хэлж буйгаар тус хороонд дахин төлөвлөлтөд орж, амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй 240 гаруй иргэн байгаа аж. Өмнөх засгийн үед 96 айл дахин төлөвлөлтөд орохоор болж зураг төсөл нь гарчихсан байсан боловч засаг солигдоод л энэ асуудал таг болсон хэмээв.

Мөн тэрбээр "Гэр хороололд амьдарч байгаа биднийг хотын утааны эх үүсвэр, хөрс шороог бохирдуулагч гээд л ад үздэг. Дулаан байшинд халуун хүйтэн устай, тав тухтай амьдрахыг хүсэхгүй хэн байх юм бэ. Их хэмжээний бэлэн мөнгөгүй бидэнд цахилгаан халаагуур лизенгээр авах боломж ч болтугай гаргаж өгөөч. Бид тав тухтай амьдрахын тулд хаана хэнд хандахаа мэдэхгүй байна. 

Тиймээс тухтай амьдрах хүсэлтэй байгаа манай хорооны төлөөлөл өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг