Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост тусгай элч илгээх гэж байгаагаа Өмнөд Солонгос АНУ-д мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай 30 минут орчим хугацаанд утсаар ярьжээ.

Энэ үеэр Мүүн Жэ Ин удахгүй Хойд Солонгост тусгай элч илгээх гэж байгаагаа Трампд дуулгасан байна.

“Пёньяны тусгай элч Ким Ё Жон айлчилсны хариуд Хойд Солонгост өөрийн тусгай элчийг илгээхээр төлөвлөж байгаагаа ерөнхийлөгч Мүүн ерөнхийлөгч Трампд илэрхийллээ” гэж Хөх ордны мэдэгдэлд дурджээ.

Мөн хоёр ерөнхийлөгч Өмнөд ба Хойд Солонгосын яриа хэлэлцээрийн үйл явцын талаар байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар санаа нэгдсэн гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.

Харин Сөүл хэзээ элчээ илгээх, Дональд Трамп энэ санаачилгад ямар хариу өгсөн тухай мэдээлээгүй байна. Мүүн Жэ Ин өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Пёнчаны өвлийн олимпийг хоёр Солонгосын харилцааг сайжруулахад ашиглахыг хичээж байгаа юм.

Тэр бас Пёньян-Вашингтоны хооронд зуучлан хэлэлцээр эхлүүлэхээр ажиллаж байна. Ярианы үеэр Мүүн Жэ Ин олимпийн нээлт ба хаалтын ажиллагаанд АНУ дээд хэмжээний төлөөлөгчдөө илгээсэнд талархлаа илэрхийлжээ.

Трамп хариуд нь өвлийн олимпийн наадмыг “маш амжилттай” зохион байгуулсанд нь Мүүн Жэ Инд баяр хүргэсэн болохыг Хөх ордны мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: Korea Times