Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэвэр олгодог арилжааны бүх банкууд өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг БУУРУУЛЛАА

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцжээ. Уулзалтын үр дүнд

  1. Голомт,
  2. Худалдаа хөгжил,
  3. Капитал,
  4. Капитрон,
  5. Улаанбаатар,
  6. Чингис хаан,
  7. Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс /өнөөдрөөс/ эхлэн нийт тэтгэвэр авагчдад  сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан олгохоор болсон байна.
 

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжтой юм.

Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд хүргэж бууруулахаар ХААН болон Төрийн банктай байгуулсан Хамтран ажиллах гэрээг 2018 оны нэгдүгээр сард байгуулаад байсан юм.

Дээрх хоёр банкнаас өнөөдрийн байдлаар 10,336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ.

 

Эх сурвалж: НХХЯ