Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Сар бүрийн 3- Цусаа бэлэглэх өдөр" үйл ажиллагаа болно

ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN

ЭМЯ-ний “Б” танхимд

08:30 цагт Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхдугаар хурал болно.

Төрийн ордонд

09:00 цагт Уул уурхайн сайд Д.Сумъяабазар алтны салбарынхантай уулзана.

ЦССҮТ-д

10:00 цагт "Сар бүрийн 3- Цусаа бэлэглэх өдөр" үйл ажиллагаа болно. 

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

10:00 цагт Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан, Монголын Банкны Холбоо хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийн хаалтын үйл ажиллагаа, сертификат гардуулах ёслолын болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний талаар БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт "Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль"-ийн төсөл боловсруулж өргөн барих талаар залуу хуульчид мэдээлэл хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт Гэр хорооллын иргэд цуглаан хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголд үйл ажиллагаа явуулж буй бие даасан эмийн сангуудыг хөгжүүлэх, эм хангамжийн стандартыг хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор 22 эмийн сан нэгдэж байгуулсан “Централ фарм”-ийн талаар Монголын эмийн сангуудыг дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран “Гайхамшгийг хамтдаа бүтээцгээе” уриан дор “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.