Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРАВДУГААР САРЫН 3: Байгууллагын гадна орших мэдлэг байгууллагад хэрхэн нөлөөлөх

ikon.mn
2018 оны 3 сарын 3
iKon.MN
 

-Аливаа компани болон салбарт хамгийн ихээр нөлөөлөх технологиуд нь бодит байдал дээр шал өөр салбарын технологи байх нь элбэг-

Олонх компаниудын хувьд тухайн компанид шинэчлэлээр хийсэн өөрчлөлтүүд нь тухайн компанийн үйл ажиллагаанаас тэс өөр салбараас үүдэлтэй байх нь элбэг тохиолддог. Үүнтэй холбоотой гурван ч чухал жишээг дурдъя. 

Цахилгаан товч нь хамгийн анх буудай зэрэг жин ихтэй бараа таваарыг далайн боомтод баглах болох зориулалттай бүтээгдэж байжээ. Хэн ч үүнийг хувцсанд хэрэглэнэ гэж бодож байгаагүй. Загвар зохион бүтээгчид, оёдолчид ч үүнийг уламжлалт товчийг орлоно гэж огт төсөөлөөгүйгээр үл барам зохиогч нь өөрөө ч хувцасны зах зээлд амжилт олно гэж бодож байгаагүй.

Арилжааны ваксель (банз бус санхүүгийн байгууллагаас гаргасан богино хугацааны үнэт цаас) нь анх банкнаас үүсээгүй бөгөөд харин ч тэдэнд маш том асуудал үүсгэж байв.

Америкийн хуулийн дагуу арилжааны вексель нь үнэт цаас гэсэн ойлголттой явдаг бөгөөд арилжааны банк нь үүгээр арилжаа хийх эрхгүй гэсэн үг юм. Үүнээс үүдэн Goldmen Sachs, Merrill Lynch8 GE Capital зэрэг санхүүгийн байгууллагууд арилжааны банкнуудыг орлон дэлхий дээрх хамгийн чухал, хамгийн том санхүүгийн байгууллагууд болж эхэлсэн юм.

Утасны зах зээлд шинэ хувьсгалыг бий болгосон шинэ кабель анх Америк, Япон, Германы  утасны лабораториос гарч ирээгүй харин Корнинг хэмээх шилний компанид бүтээгджээ. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Огт өөр салбараас санаа нь гарч, танай компанийг өөрчилсөн эсвэл өөрчлөлт хийх боломж бүхий хамгийн багадаа нэг санааг ол. Танай байгууллагад ашиг авчрах боломжтой санааг өөр салбаруудаас хайж олоорой. 

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.