Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРАВДУГААР САРЫН 2: Инновацийн шалгуур

ikon.mn
2018 оны 3 сарын 2
iKon.MN
 

-Зах зээл болон үйлчлүүлэгчдэд ямар хувь нэмэр оруулж байгаагаар нь инновацийг хэмжих-

Инновацийн шалгуур үнэ цэнийг бий болгож буй эсэхийг хянах процесс юм. Инноваци гэдэг нь шинэ үнэ цэнийг бий болгох, мөн үйлчлүүлэгчид шинэ сэтгэл ханамжийг мэдрүүлэх гэсэн үг. Ямарваа шинэлэг зүйл бол зөвхөн бишрэл, таашаалыг л бий болгодог. 

Гэтэл удирдлагын зүгээс зөвхөн өдөр тутам нэг л ажлаа хийж, ижил бүтээгдэхүүн гаргахаас залхсанаасаа болж инноваци хийх шийдвэрийг байн байн гаргадаг. Инновацийн шалгуур нь чанарын шалгууртай адил "Бидэнд энэ таалагдаж байна уу?" гэсэн үг биш, харин "Үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүн таалагдаж тэд худалдан авалт хийх үү?" гэсэн үг юм.

Байгууллагууд инновацийг шинжлэх ухаан эсвэл технологийн шаардлагаар нь бус зах зээл болон үйлчлүүлэгчдэд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдгээр дүгнэдэг. Тэд олон нийтийн инновацийг технологийн инновацитай адил хэмжээгээр чухалчлан үздэг. 

Урт хугацааны төлбөрийн нөхцөл бүхий худалдааны систем нь эдийн засаг болон зах зээлд энэ эрин зуунд хэрэгжсэн олон шинжлэх ухааны ололтуудаас хамгийн их нөлөө үзүүлсэн нь ч байж магадгүй.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллагын шинэлэг зүйлс болон үнэхээр үнэ цэнэ үүсгэж буй инновацийг тодорхойл. Та зөвхөн хийж байгаа ажлаасаа уйдаад шинэлэг зүйл сэдсэн юм биш биз? Хэрэв тийм бол таны шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ харилцагчдынхаа хэрэгцээг хангаж байгаа эсэх дээр анхаарлаа хандуул. 

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.