Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгой өнөөдрөөс бүтээгдэхүүнээ хэвийн тээвэрлэж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой алт, зэсний уурхай гуравдугаар сарын нэгнээс “давагдашгүй хүчин зүйл”-ийн нөхцлөөс гарч байгаагаа өчигдөр зарлажээ.

Хятадын нүүрс тээвэрлэгчид хилийн боомт дээр эсэргүүцлийн ажиллагаа явуулсны улмаас хил дамнасан тээвэрлэлтэд саатал учирч нэгдүгээр сарын 17-ноос тус компани “давагдашгүй хүчин зүйл”-ийн нөхцөлд шилжсэнээ зарласан юм.

“Force majeure” буюу “давагдашгүй хүчин зүйл” нь тухайн компани өөрийн хяналтаас гадуур, гадны хүчин зүйлийн улмаас бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүйд хүрэх нөхцлийг хэлдэг хуулийн нэр томьёо.

Хятад жолооч нарын тэмцэл нэгдүгээр сарын 18-нд өндөрлөж, 19-нд хил нээгдсэн боловч зэсийн баяжмалын тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэхэд хугацаа орохыг Туркойз Хилл компани мэдэгдэж байсан юм.

Канадын Ванкуверт төвтэй Туркойз Хилл нь Оюу Толгойн уурхайн 66 хувийг эзэмшдэг ба үлдсэн 34 хувийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг.

Туркойз Хиллийн гол хувь эзэмшигч нь Англи-Австралийн Рио Тинто компани юм. Хятад жолооч нар нүүрс тээвэрлэхийн тулд Монголын талд татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой болсон нь эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters