Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

2, 4, 9 сартай хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн бүх дүүрэгт өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд товын дагуу уушгины хатгалгаа үүсгэгч пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэллээ.

Энэ талаар ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяагаас тодруулахад "Бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсны дагуу уушгины хатгалгааны эсрэг вакциныг үе шаттайгаар улс орон даяар нэвтрүүлж байна. Өнөөдрөөс Нийслэлийн 9 дүүрэгт уг вакциныг хийж эхэллээ.

Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй, Нийслэлийн агаарын бохирдол ихтэй 3 дүүрэгт нэвтрүүлж байсан юм. Дараа жилээс орон нутагт хийж эхэлнэ.

2016-2017 онд энэхүү вакциныг тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна" гэлээ.

Уг ажлын санхүүжилтад Эрүүл мэндийн сайдын багцаас 1 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж.