Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд туйлын агаарын хэм 0-ээс дээшлээд удаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн турш Хойд туйлд ус хөлдөх хэмээс дээш дулаантай байгааг судлаачид мэдээлжээ.

Гринландын хойд хэсгийн Моррис Жесупын хошуунд манай гарагийн хамгийн хойд цэгийн цаг уурын станц байрладаг. Энэ нь Хойд туйлын төв цэгээс 640 орчим километр зайтай юм. Уг станцын мэдээлснээр Хойд туйлын агаарын хэм 61 цагийн турш 0-ээс дээш хэмжээнд байгаа ажээ.

Үүнээс өмнө 2011 онд 16 цаг үргэлжилсэн нэмэх хэмийн дулаарал ажиглагдаж байсан гэнэ.

Уг нь жил бүрийн хоёрдугаар сард энд дунджаар Цельсийн -30 хэм хүрдэг байна. Бас нэг гайхмаар явдал нь яг одоо Хойд туйлд харанхуй байдаг. Тодруулбал жил бүрийн аравдугаар сард нар жаргаж, гуравдугаар сар хүртэл харанхуй үргэлжилдэг байна.

Хоёрдугаар сарын онцгой дулаарлаас гадна хойд өргөргийн 80 градусаас хойшх туйлын бүс нутагт энэ он гарсаар жилийн дунджаас 10 хэм дулаан байгаа юм.

Үүний нөлөөгөөр туйлын мөс хайлж, сүүлийн гурван жил дараалан мөсний зузаан хамгийн бага түвшинд байгаа. Дулаарал үргэлжилбэл 2018 он мөсний зузаан хамгийн бага түвшинд хүрсэн дөрөв дэх жил болох гэнэ.

Энэ бүх үзэгдлийн гол шалтгаан нь хүний бий болгосон цаг уурын дулаарал юм гэж судлаачид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Quartz