Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРАВДУГААР САРЫН 1: Шинэчлэлийг тэргүүлэгч

ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
 

-Шинэчлэлийг удирдах хамгийн үр дүнтэй арга бол түүнийг бүтээн бий болгох юм -

Хувь хүний шинэчлэлийг удирдаж чадахгүй. Хүн зөвхөн үүний урд л байж чадна. Өнөөгийн бидний амьдарч буй шилжилтийн эрин үед шинэчлэлт гэдэг бол энгийн зүйл.

Хэдийгээр энэ нь ажиллагаа ихтэй, эрсдэл өндрөөс гадна их хэмжээний хүчин чармайлт шаарддаг ч байгууллагууд шинэчлэлийг тэргүүлж явахгүй л бол оршин тогтноход хэцүү үе тулгарчээ. Хурдацтай шинэчлэлийн эрин үед шинэчлэлийг тэргүүлэгчид л зөвхөн оршин тогтнож үлддэг бөгөөд тэд шинэчлэлийг боломж болгон хардаг.

Шинэчлэлийг тэргүүлэгчид өөрчлөлтийг эрэлхийлж, түүнийгээ хэрхэн олохоо ч сайн мэддэг бөгөөд байгууллагын гадна болон дотоод бүтцэд аль алинд нь хэрхэн үр өгөөжтэй ашиглахыг сайтар мэддэг. Ирээдүйг бүтээх нь маш эрсдэлтэй. 

Хэдий энэ нь эрсдлийг нэмэгдүүлж буй мэт харагдаж болох ч үнэн хэрэг дээрээ огт шинэчлэл хийхгүй байх нь илүү өндөр эрсдэлтэй юм. Мэдээж тодорхой хэмжээний хэсэг нь энэхүү оролдлогыг хийснээрээ амжилт олохгүй байх ч, бусад нь бол бүр ч амжилт олохгүй.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Ирээдүйг зөгнөж шинэчлэлийг тэргүүлэгч бай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.