Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2018 оны хоёрдугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурчээ.

 

Энэ сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байв.

 

Алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан тус банкинд тушааж байгаа алтны хэмжээ буурчээ.

 

Эх сурвалж: Монголбанк