Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландад ажиллаж байсан Оросын сэкс сургагчдыг баривчилж, албадан гаргахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Тайландын цагдаа тус улсын жуулчдын төв Паттая хотод сэкс сургалт явуулж байсан ОХУ-ын 10 иргэнийг баривчилж, албадан гаргахаар болжээ.

Мөн тэднийг хар жагсаалтад оруулж, дахин Тайландын нутагт нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах гэнэ.

Тэд Паттая хотын нэгэн зочид буудалд 43 хүнд сургалт явуулж, амжилттай төгссөн батламж гардуулж байхад нь цагдаа нар баривчилсан байна. Сургагчид, сурагчид хоёул “Sex animator” гэсэн бичигтэй цагаан цамцтай байжээ. Мөрдөн байцаах явцад тэдний гол зохион байгуулагчид болох Оросын иргэн хосууд сэкс урлагийн хүрээлэн гэгчийг байгуулж, эх орон нэгтнүүддээ төлбөртэй сургалт явуулдаг байсан нь илэрчээ.

Бусад найм нь тус хүрээлэнгийн сургагч багш нар гэнэ. Сургалтад хамрагдаж байсан Оросын иргэн эмэгтэй дөрвөн өдрийн сургалтад 45,000 бат ($1,431) төлж, эрчүүдийг жаргаах эрдэм, хэрхэн мөнгөтэй эрчүүдийг олж, танилцах урлаг зэргийг заалгаснаа мэдүүлжээ. Мөн сурагчдад гарын авлага, сурах бичиг тарааж байсан гэнэ.

Баривчлагдсан хүмүүст зөвшөөрөлгүй ажил хөдөлмөр эрхэлсэн, хууль бусаар оршин суусан хэрэг тулган шалгаж байгааг Паттая хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Bangkok Post