Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:01 2018/02/28

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар гаргасан шийдвэрээ ҮХЦ танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/798597943659109/

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар хэлэлцэж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ. 

Учир нь "Монголын зэс корпораци" 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа.

Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой ажээ.

УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон Хууль зүйн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуралдааны дараа "Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байна" гэснээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэв. 

Энэ дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжлав.

09:34 2018/02/28

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК (ЭҮ), “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/798353330350237/

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн асуудлыг танилцууллаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Тэдний зүгээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрсөн тухай мэдээлэл гаргасан байна.

Үүний дараа тэрбээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатарын зүгээс ҮХЦ-д гаргасан тайлбарыг танилцуулав.

Гэрэл зургийг mpa.mn

Тухайлбал тэд УИХ "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тайлбар гаргажээ.

Мөн төлбөрт шилжүүлсэн гэх 400 сая ам.доллар нь ХХБ, Улаанбаатар банкны гол хувьцаа эзэмшигч, тэдгээрийн доор ажилладаг хүмүүсийн нэр дээр, барьцаагүйгээр олгосон зээл байсан хэмээжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зөвлөлдөх танхим руу шилжлээ. Цэц шийдвэрээ өнөөдөр 17:00 цагт уншина. 