Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, АНУ-ын цэргийн алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ХЭЛЭЛЦЭЭРИЙГ танилцуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер 2018 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд манай улсад айлчлах гэж байна.

Тэрбээр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзан хоёр улсын хоорондын Цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай Монгол Улсын БХЯ, АНУ-ын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцуулах аж.

Хоёр талын төлөөлөл дээрх хэлэлцээрийн талаар гуравдугаар сарын 1-ний Пүрэв гарагийн 10:15 цагаас Батлан Хамгаалах Яам дээр хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна.


АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дэд сайд Шрайвер урьд нь Төрийн департаментад Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж Монголтой холбоотой харилцааг хариуцан ажиллаж байжээ.

 

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ