Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Dolce & Gabbana-гийн шинэ цүнхнүүдийг моделиуд биш, дронууд үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хувцас загварын ертөнцөд технологи нэвтэрч байгааг харуулсан явдал саяхан боллоо.

Ням гарагт Миланд болсон хувцас загварын шоунд Италийн Dolce & Gabbana брэнд шинэ цүнхний загваруудаа дроноор тээвэрлэж үзүүлсэн байна. Уг нь тэдгээрийг загвар өмсөгчид барьж алхан үзүүлдэг уламжлалтай.

Шоу эхлэхээс өмнө үзэгчдийг гар утасныхаа Wi-Fi сүлжээг унтраахыг анхааруулж байжээ. Ням гарагт D&G 2018/2019 оны Намар, Өвлийн загваруудаа үзүүлсэн юм.

Дронууд үзүүлбэрээ дуусгасны дараа загвар өмсөгчид үргэлжлүүлэн хувцасны загваруудыг үзүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл технологи хүмүүсийг бүрэн орлох болоогүй байгааг үүгээрээ харуулсан хэрэг байв.

Эх сурвалж: The Verge