Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Булган аймгийн төвд хорио тогтоож сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Булган аймгийн төвд шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Энэ талаар Аймгийн Засаг дарга З.Батзоригоос тодруулахад "2018 оны хоёрдугаар сарын 22-нд Булган аймгийн төв Булган суманд иргэний малаас шүлхий өвчин илэрлээ гэсэн дуудлага хүлээн авсан. Энэ дагуу аймгийн төвдөө шаардлагатай бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан.

Өчигдөр буюу 27-нд шинжилгээний хариу албан ёсоор ирж малын гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон. Иймээс аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоон барьж ажиллаж байна.

Мэргэжлийн Хяналтын газраас өгч буй үүрэг чиглэлийн дагуу зөвхөн МХГ-ын улсын байцаагчийн зөвшөөрлөөр зайлшгүй хүнд өвчтэй, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай хүмүүсийг л ариутгаж гаргаж байна" гэв.

Түүнчлэн, аймгийн Засаг дарга З.Батзориг өнөөдөр захирамж гаргаж, Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн ажлыг түр хугацаанд зогсоожээ.

Захирамжид "Судалгаагаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн 70-80 хувь нь төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна. Иймд ЕБС-ын сургуулийн 1-3-р анги, цэцэрлэгт хүүхдүүд нь хамрагддаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад эцэг, эх нь хоёулаа ажилладаг бол ээлжлэн хүүхдээ гэртээ харах боломжоор хангаж ажиллахыг мэдэгдэе" гэсэн байна.
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn агентлаг Булган аймгийн төвд очиж авав

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг