Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ром хот 33 жилийн хугацаанд анх удаа цасанд дарагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Италийн нийслэл Ром хот Даваа гарагийн өглөө цасанд дарагдсан нь тус хотын сүүлийн 33 жилийн түүхэнд тохиолдоогүй явдал байлаа.

Агаарын хэм анх удаа тэгээс доошилж, цас үзээгүй оршин суугчид нь цочролд орсон байна. Италийн засгийн газар зэвсэгт хүчнээ ашиглан гудамж талбайн цасыг цэвэрлэж эхэлжээ.

Ганц Ром биш, энэ долоо хоногт Европын олон хотууд цасанд дарагдаад байгаа нь Сибирээс ирж буй агаарын хүйтэн урсгалтай холбоотой гэнэ. Энэхүү үзэгдлийг “Дорноос ирж буй араатан” гэж нэрлэх болсон байна.

Гэхдээ Ромчууд бүгд цаснаас айж мэгдсэнгүй, Ватиканы санваартнууд цасаар тоглон наадаж байгаа зургийг хэвлэлүүд нийтэлжээ.

 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters