Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг сэжигтнээр цагдан хорих саналыг шүүх хүлээн авахаас татгалзав

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны зургаадугаар сард 25 настай бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ.

Нийслэлийн  прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр түүнийг яллагдагчаар татах тогтоол гаргасан тухай олон нийтэд мэдээлсэн. Тогтоолыг танилцуулах гэсэн боловч тэрбээр гадаад, дотоодод томилолттой шалтгаанаар ирээгүй байна. 

Тиймээс прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантулгыг сэжигтнээр татан цагдан хорих санал хүргүүлжээ.

Шүүх хурал хоёрдугаар сарын 23-ны өдөр болж прокурорын саналыг хүлээн аваагүй байна.  Учир нь шүүх Д.Гантулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр цагдан хорих боломжгүй гэж үзжээ.