Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Баялгийн засаглал” хэлэлцүүлэг болно

ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. 2017 онд хэчнээн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцсон талаар Шүүхийн ёс зүйн хорооноос мэдээлэл хийнэ. 

СЗХ-ны 211 тоот танхимд

11:00 цагт Санхүүгийн салбаруудын 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцлийг танилцуулна. 

АТГ-д

11:40 цагт АТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурал хийнэ.

"Буянт Ухаа" Спортын ордонд

12:00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний нээлт болно. 

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт 26 настай хүүгээ бусдын гарт алдсан эх шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ.

УДЭТ-т

12:00 цагт "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжгийн нээлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

Тусгаар тогтнолын ордонд

14:00 цагт МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар намын анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийнэ.