Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 26: Корпорацийн гурван талыг тэнцвэржүүлэх нь

ikon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
 

-Хувьцаа эзэмшигчийн бие даасан байдал алдагдах нь тодорхой. Энэ бол сайхан цаг үеийн загвар юм-

Шинэ нийгэмд корпорацийн дээд удирдлагын зайлшгүй хийх ёстой ажил бол корпорацийн гурван талыг тэнцвэржүүлэх бөгөөд тэдгээр нь эдийн засгийн байгууллага, хүн төрлөхтний байгууллага, мөн сүүлийн үед илүү чухал болж байгаа нийгмийн байгууллага билээ.

Өнгөрсөн хагас зуунд хөгжүүлсэн корпорацийн гурван талын нэгийг нь чухалчилж, нөгөө хоёрыг нь түүнээс дорд үзэж байсан. Германчуудын "зах зээлийн эдийн засаг"-ийн загвар нь нийгмийн хэмжүүр дээр илүү төвлөрч, Японы загвар хүнлэг байдлын хэмжүүр дээр, Америкийнх эдийн засаг дээр илүү төвлөрч байлаа.

Энэ гурвын аль нь ч дангаараа хангалттай биш байв. Герман загвар нийгмийн тогтвортой байдал болон эдийн засгийн амжилтыг авчирсан ч ажилгүйдлийг их хэмжээгээр нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн уян хатан чанарыг алдагдуулсан.

Японы загвар олон жил гайхамшигтай амжилттай байсан ч анхны хүндхэн шалгалт болох 1990-ээд онд болсон эдийн засгийн хямралаас сэргэх нь том бэрхшээл байсан. Хувьцаа эзэмшигчийн бие даасан байдал алдагдах нь тодорхой.

Энэ бол эдийн засаг цэцэглэж буй үед л ашгаа өгдөг сайхан цаг үеийн загвар юм. Байгууллагын хувьд нийгмийн болон хүнлэг үйл ажиллагаа нь бизнесийн амжилт олохоос нааш биеллээ олохгүй нь тодорхой. 

Гэвч мэдлэгтэй ажилтнууд гол ажилтнууд болж байгаа болохоор компани амжилттай байхын тулд "хүссэн ажил олгогч" байх хэрэгтэй болж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Байгууллагынхаа үйл ажиллагааг эдийн засаг, хүнлэг байдал, нийгмийн гэсэн гурван талаас нь хянаж үз. Дутагдалтай байгаа таван зүйлийг жагсаа. Эдгээрийг засах төлөвлөгөө боловсруулаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.