Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 25: Корпорацийн засаглал

ikon.mn
2018 оны 2 сарын 25
iKon.MN
 

-Мөнгө биш мэдлэг ноёрхоход капитализмын утга учир юу болох вэ?-

Ойрын хугацаанд бид корпорацийн засаглалын асуудалтай дахин тулгарна. Бид хувьцаа эзэмшигч зэрэг хууль ёсны өмчлөгчдийн, мөн байгууллага дахь баялгийг бүтээж буй мэдлэгтэй ажилтнуудын сэтгэлд нийцүүлэхийн тулд байгууллага болон түүний менежментийн зорилгыг дахин тодорхойлох хэрэгтэй болно.

Байгууллагын оршин тогтнох чадвар нь мэдлэгтэй ажилтнуудыг ажлын бүтээмжтэй байлгах "харьцангуй давуу тал" дээр илүү тулгуурлана. Мөн хамгийн мэдлэгтэй хүмүүсийг ажлын байранд татаж, тогтвортой ажиллуулах нь нэн тэргүүний, үндсэн зорилт болох ёстой.

Мөнгө биш мэдлэг ноёрхоход капитализмын утга учир юу болох вэ? Мэдлэгтэй ажилтнууд нь жинхэнэ нөөц хөрөнгө болоход "чөлөөт зах зээл" юу болох вэ? 

Мэдлэгтэй ажилтнуудыг худалдан авч, зарж болдоггүй. Тэд хувь нийлүүлэгч болон өмчлөлтэй хамт ирдэггүй. Мэдлэгтэй ажилтнууд гарч ирсэн нь эдийн засгийн бүтэц болон үндэс суурьт өөрчлөлт хийхээс өөр аргагүй болгож байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Боловсон хүчний тань хэдэн хувь нь өндөр боловсрол эзэмшсэн байх шаардлагатай ажлын байранд байна вэ? Тэдгээр хүмүүст өөрсдийнх нь оруулж буй хувь нэмэр үнэ цэнэтэй гэдгийг сануулж, шийдвэр гаргахдаа тэдний туршлага чухал гэдгийг мэдрүүлж, саналыг нь сонс. Тэдэнд хувьцаа эзэмшигч, эзэн мэт сэтгэгдэл төрүүлээрэй.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.