Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Европа лигийн шилдэг 16 баг тодорлоо

SPS телевиз
2018 оны 2 сарын 23
SPS
Зураг зураг

Урд шөнө Европа лигийн шөвгийн 32 шатны хариу тоглолтууд явагдаж дараагийн шатанд өрсөлдөх шилдэг 16 багийн нэрс бүрэн тодорлоо. Эхний тоглолтод ялагдаад байсан ОХУ-ын Зенит, Италийн Лацио клубууд хариу тоглолтыг талбайдаа хүлээн авч өрсөлдөгчдөө ялсан байна.

ОХУ-ын нийслэлийн Локомотив клуб талбайдаа Францын Ниццатай учраа таарч 1:0-ээр (нийлбэр 4:2) хожин дараагийн шатанд шалгарсан бол Италийн Милан клуб Болгарын “босоо” аваргууд Лудогорецыг мөн 1:0-ээр (4:0) хожсон юм.

Харин Италийн Наполи клуб эхний тоглолтод талбайдаа Германы Лайпцигт 3:1-ээр хожигдоод байсан бөгөөд хариу тоглолтод тэднийг 2:0-ээр хожсон ч германы баг зочин багийн гоолын дүрмээр дараагийн шатны эрхээ авч томоохон шуугианыг дэгдээж амжлаа.

Бусад тоглолтуудын үр дүнг хүргэвэл:

  • Спортинг Лиссабон 3:3 (6:4) Астана
  • Лацио 5:1 (5:2) Стяуа Бухарест
  • Викториа Плжен 2:0 (3:1) Партизан
  • Виллареал 0:1 (1:4) Олимпик Лион
  • Зенит Санкт Петербург 3:0 (3:1) Селтик
  • Динамо Киев 0:0 (1:1) АЕК Афин
  • Атлетико Мадрид 1:0 (5:1) Копенхавн
  • Брага 1:0 (1:3) Олимпик Марсель
  • Арсенал 1:2 (4:2) Остерсунд
  • Зальцбург 2:1 (4:3) Реал Сосьедад
  • Атлетик Бильбао 1:2 (4:3) Спартак Москва
  • Аталанта 1:1 (3:4) Боруссиа Дортмунд
Зураг