Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тэшүүрчин дэлхийн дээд амжилтыг тогтоож, анхны алтан медалийг авчирлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятадын тамирчин У Дажинь эрэгтэйчүүдийн 500 метрийн шорт трэкийн уралдаанд дэлхийн дээд амжилтыг тогтоож, улсынхаа анхны алтан медалийг зүүжээ.

Зөвхөн Пёнчаны олимпийн анхны алтан медаль төдийгүй, Хятадын шорт трэкийн төрлийн анхны олимпийн алтан медаль болж байна. 23 настай У Дажинь 2014 оны Сочигийн олимпоос мөнгөн медаль хүртэж байв.

Өчигдөр тэр 39.583 секундэд барианд орж, 2012 онд АНУ-ын Жон Селскигийн тогтоосон 39.8 секундын амжилтыг эвджээ.

Түүний ард Өмнөд Солонгосын Хван Дэ Хён, Лим Хё Жун нар удаалж, мөнгө, хүрэл медалиудыг зүүсэн байна.

“Өнөөдөр би өрсөлдөгчиддөө боломж олголгүй, гараанаас эхлэн хурдаа хадгалсаар түрүүллээ” гэж У Дажинь сэтгүүлчдэд ярьжээ. Тэр Сочигийн наадамд Оросын Виктор Аны ард орж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters