Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тамирчдын хүрэл медалийг ОУОХ хурааж авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын карлингийн хос болох Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нарын хүртсэн хүрэл медалийг Олон Улсын Олимпийн Хороо буцааж авсныг Оросын Үндэсний Олимпийн Хороо мэдээлжээ.

Өчигдөр өглөө Спортын Арбитрын Шүүх Крушельницкийг сэргээш хэрэглэсэн болохыг албан ёсоор баталсан юм.

Хурааж авсан медалийг ОУОХ Норвегийн хос Магнус Недреготтен, Кристин Скаслен нарт удахгүй гардуулах гэнэ. Медаль хураалгасны дараа Пёнчаны Өвлийн Олимпийн наадмаас Оросын тамирчдын хүртсэн медалийн тоо 12 болж буурч байна. Тэд дөрвөн мөнгө, найман хүрэл медальтай үлдэж байгаа юм.

Крушельницкийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглох болсон мелдониум хэмээх бодисыг хэрэглэсэн гэж дүгнэжээ. Эхэндээ тэр сэргээшийн бодис хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж байсан ч Лхагва гарагт шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэхдээ Крушельницкий өөрийгөө буруугүй гэдгийг батлахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ амлажээ.

 

Эх сурвалж: ТАСС