Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг өнөөдөр зарлана

Өглөөний сонин
2018 оны 2 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Спортын төв ордонд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтран хэрэгжүүлэх “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Энэхүү гэрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Допингийн үндэсний төв болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэ үеэр таван бөх допингийн сорьц эерэг гарсан гэх асуудлын талаар Ч.Насанбатаас тодруулахад “БСШУСЯ-ны дэргэд Спортыг дэмжих сан гэж байдаг. Энэ сангийн журмаар МҮБХ, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. 

Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Энэ дагуу 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой болон аймгийн цолтой хүмүүс ч байгаа. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. Бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ дүрмийнхээ дагуу шийдвэрлэнэ. Уг асуудлаар МҮБХ маргааш (өнөөдөр) мэдээлэл хийнэ” гэсэн юм.

 

Зураг