Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 23: Засгийн газрын шинэ үүргүүд

ikon.mn
2018 оны 2 сарын 23
iKon.MN
 

-Шинэ үүргүүд арай өөр хэлбэрийн засгийн газрыг шаардана-

Бүхий л шинэ үүргүүдэд бага гэхээсээ илүү харин ч их засаглал шаардагдана. Гэхдээ тэдэнд арай өөр хэлбэрийн засгийн газар хэрэг болно. Хамгийн том аюул нь хүний амьдрах орчинд заналхийлэх. 

Байгаль орчныг хамгаалахын дараа хурцаар тавигдаж буй асуудал бол эргэн үүсэж буй хувийн армийг цуцлах болон терроризмыг устгах олон улсын хөдөлгөөн, институтүүд юм.

Цөөхөн хүнтэй бүлэг ч маш том улс орнуудыг барьцаалж чаддаг болохоор терроризм хамгийн аюултай нь юм. Цөмийн бөмбөгийг жижигхэн шүүгээ эсвэл шуудангийн хайрцагт хийн аль ч том хотод алсын удирдлагаар дэлбэлэх боломжтой, мөн бактериологийн зэвсгийн тусламжтайгаар том хотын усны нөөцийг бохирдуулж, хэдэн мянган хүнийг үхэлд хүргэж, хотыг дахин хүн амьдрахааргүй болгож чаддаг болсон. 

Терроризмын аюул заналыг устгах нь аль нэг тусгаар улсын чадлын хүрээнээс хэтэрсэн. Хэрэгтэй байгууллагуудыг байгуулах, хөгжүүлэхэд их цаг хугацаа ордог. 

Засгийн газруудад асар том асуудлууд тулгарч байж л төр засгийн газрууд иймэрхүү байгууллагуудын дор ажиллахыг хүлээн зөвшөөрч, шийдвэрийг нь авч үздэг болох байх.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Цөмийн терроризмтой тэмцдэг олон улсын атомын энергийн агент шиг өөрийн болон байгууллагын салбарыг хамруулсан чухал санаачлагад идэвхтэй оролцох үүднээс олон улсын байгууллагатай холбоо тогтоогоорой.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.