Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр гуравдугаар сарын нэгэнд тохионо

ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

“Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриан хүрээнд  Онцгой байдлын ерөнхий газраас тус олон улсын өдрийг угтан Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, мэдээллийн цагийг зохион байгуулан тэмдэглэх юм.  

Тухайлбал,

  • Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулна.

Мөн “Цэвэр агаар” сэдэвт явган аялал, цасны баяр, нийслэлийн хүрээний анги, байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.