Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны дүү нэг удаа хооллохдоо $260-ыг зарцуулж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтэд ирсэн хойд хөршийнхөө хүндэт зочдод үйлчлэхдээ хэр хэмжээний зардал гаргасныг өнөөдөр мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Хойд Солонгосын хоёрдугаар хүн Ким Ён Намаар ахлуулсан нийт 20 албаны хүн Өмнөд Солонгост айлчилсан юм.

Тэдний дотор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон байсан нь чухал зочинд тооцогдож байв. Сөүлийн эрх баригчид эдгээр хүмүүст үйлчлэхэд нийтдээ 240 сая воны ($220,000) зардал гаргасан тухай Солонгосын нэгдлийн яам мэдээлжээ.

Үүнд Сөүл, Ганнюн хотуудын дээд зэрэглэлийн зочид буудлуудаар үйлчлэхэд 130 сая вон, унаанд 50 сая вон, хоол хүнсэнд 50 сая вон зарцуулсан байна. Нийт хоёр хоног, хагас өдөр саатсан зочдын хүн тус бүрийн нэг удаагийн хоолонд 284,000 вон ($261 орчим) зарцуулснаа тайлагнажээ.

Үүнээс гадна Өмнөд Солонгос үндэс нэгтэй Хойд Солонгосын тамирчид, урлагийнхан, хөгжөөн дэмжигчдийн бүх зардлыг (3 тэрбум воноор төлөвлөсөн) дааж байгаа юм. Тэд энэ удаагийн олимпийн наадмыг Солонгосын хойгт энх тайвныг тогтоох боломж гэж харж байгаагаас мөнгө хайрлахгүй зарцуулж байна.

Сөүлийн энэхүү хичээл зүтгэлийг дэмжихийн тулд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл зарим хоригоо түр хугацаагаар түдгэлзүүлсэн юм.

 

Эх сурвалж: AFP