Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"АСЕМ-д зориулан авч байсан автобуснуудаас “Сити-тур” аялалд явуулна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг google-ээс авав.

Нийслэлд ирэх тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аяллын автобус явж эхлэх юм байна.

“Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.

“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах аж.

Улаанбаатар хотноо 2016 оны долоодугаар сард зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтад зориулж БНСУ-ын “Хьюндай” компанид үйдлвэрлэсэн 45 хүний суудалтай 43 автобус худалдаж авч байсан юм.

 

НЗДТГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч М.Отгонбаяр “Соёл урлагийн газраас гаргасан Улаанбаатар хотын заавал үзэх 20 газар гэдгийг аялалынхаа хөтөлбөрт оруулах хэрэгтэй. 

Улаанбаатар хотыг бүхлээр харж болохоор өндөрлөг газруудыг мөн оруулах нь зөв. “Сити-тур” аяллын автобус бол томоохон нийслэл хотод зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ ажлыг эхлүүлнэ” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж хурлаа хийж буй нь энэ юм.