Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос сургалтын визний журмаа чангалахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Солонгос хэлний сургалтад суухаар Өмнөд Солонгост ирдэг гадаадын иргэдэд зориулагдсан D-4-1 төрлийн визний журмыг чанагалахаар болжээ.

Шинэ журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ гэж тус улсын хууль зүйн яам өнөөдөр мэдээлсэн байна.

Шинэ журмын дагуу дээрх виз эзэмшигч нь хичээлийн цагийн 50 хүрэхгүй хувьд суусан бол, бас хоёр улирал дараалан 70 хүрэхгүй хувийн ирцтэй суусан бол визний хугацааг дахин сунгахгүй болжээ. Одоогийн систем нь оюутны визийг ашиглан Өмнөд Солонгост ажил хөдөлмөр эрхлэх боломж олгож байгааг хүмүүс шүүмжлэх болсноор ийм арга хэмжээ авсан гэнэ.

Гадаадын иргэд богино хугацааны визээр ирээд дараа нь D-4-1 төрлийн сургалтын виз болгон хувиргадаг байжээ. Улмаар 6 сарын дараа сургалтын төлбөрөө төлснөөр 2 жилээр визээ сунгах боломжтой байсан гэнэ.

Мөн шинэчилсэн журмын дагуу иргэд нь хууль бусаар Өмнөд Солонгост үлддэг нь батлагдсан 21 орны иргэнд визээ сургалтын визэд хувиргах боломж олгохгүй болжээ.

 

Эх сурвалж: Korea Times