Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуу дадлагажигч хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ

ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зориг сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн төслийн багийн хэрэгжүүлж буй “Залуу дадлагажигч хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ.

Залуу дадлагажигч хөтөлбөр буюу Junior Internship Program нь Ерөнхий Боловсролын Сургууль /ЕБС/-ийн 11-р ангийн сурагчдын мэргэжил сонголтонд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжилдээ сэтгэл хангалуун чадварлаг боловсон хүчин болоход тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор шалгарсан сурагчдад хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, сонирхсон мэргэжлээрээ томоохон компаниудад богино хугацааны дадлага хийлгэх боломжийг олгох хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

  • ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх;
  • Хөтөлбөр үргэлжлэх 2 сарын туршид  зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;
  • Хамт олноо манлайлагч, цаашид сурч хөгжих хүсэл сонирхолтой байх;
  • Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзлэлтэй байх.

Хэрхэн хамрагдах вэ?

  • Цахим анкет бөглөх “Junior internship program-2018” фэйсбүүк хуудсанд хандаж авах эсвэл доорх линк дээр дарж бүртгүүлэх,
  • Ирээдүйн мөрөөдөл, мэргэжлээ тодорхойлсон эссег бичиж цахим анкетандаа хавсгаргах, 300 үгт багтаана уу,

Шалтгаруулалт:

Хөтөлбөрт нийт 20 сурагч хамрагдах боломжтой. Бүртгэлийн хугацаа 2018 оны 3-р сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх ба эхний шатанд шалгарсан сурагчидтай 3-р сарын 12-ны дотор холбогдож дараагийн шатны шалгаруулалтанд урих болно (Зөвхөн эхний шатанд шалгарсан сурагчидтай холбогдоно).

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Junior internship program-2018” фэйсбүүк хуудсаас болон 89116595, 99003753 дугаараас лавлана уу.