Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь хамгийн том шагналын сантай “EDEX SCHOLARSHIP” ENGLISH OLYMPIAD 2018

ikon.mn
2018 оны 2 сарын 22
Сурталчилгаа

Олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагч АНУ-д 7 хоног сурч,
аялах эрхийн эзэн болно

 

EDEX /Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци/ нь Монголын залуучуудад гадаад улс оронд сурч боловсрох, гадаад хэл сурахад нь туслах зорилгоор байгуулагдсан ууган нийгэмд үйлчлэх ТББ юм.

Бид гадаад улс орноос боловсрол мэдлэг эзэмших олон талын хөтөлбөрүүдийг тухайн улс орны нэр хүнд бүхий боловсрол, соёлын солилцооны байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлдэг.  Бид эдгээр хөтөлбөрүүдээрээ дамжуулан олон мянган залууст боловсролынхоо мөрөөдлийг биелүүлэхэд нь тусалж байна. 

Эдүгээ  19 жилийн хугацаанд  Монголынхоо 18000 гаруй залуусыг гадаад улс орны соёлтой танилцах, өөрийгөө хөгжүүлэх, хэлээ сурах, гадаад улс оронд суралцахад нь туслан, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээсэн салбартаа тэргүүлэгч байгууллага болсон.  

Манай байгууллага нь нийгмийнхээ хариуцлагын хүрээнд ЕБС-ийн сурагчдын англи хэлний мэдлэгийг өсөн нэмэгдүүлэх, хөгжүүлэх, туслан дэмжих зорилгоор жил бүр EdEx Scholarship English Olympiad-ийг зохион байгуулдаг бөгөөд энэхүү олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн бүхий л сурагчид хамрагдах боломжтой юм.

Өмнөх жилүүдийн Олимпиадуудын ялагч нарын амжилтаас дурьдвал,

2014 оны олимпиадын 9-10-р ангийн сурагчдын "Хобби" сургуулийн сурагч Ч.Эгшиглэн тэргүүлж АНУ-ын топ сургууль болох Харвардын их сургуулийн “Манлайлагч сурагч” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдан, Нью-Йорк, Бостон хотуудаар аялж, Харвардын их сургуулийн алдартай багш нар, бизнесмэнүүдийн лекцийг сонсож өөрийн мэдлэгт арвин хувь нэмэр оруулж чадсан билээ. Ч.Эгшиглэн одоо Харвардын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа.

2015  оны Олимпиадад "Хобби" сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй тэргүүн байр эзэлж АНУ-ын Стэнфордын Их сургуулийн  “Манлайлагч сурагч” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж, одоо Принстоны Их сургуульд мөн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Манай олимпиад сурагчдын Англи хэлний чадварыг бодитоор дүгнэж өөрийгөө нээн харуулах боломж олгодог нь дээрх амжилтуудаас харагдаж байна.

Ирэх жилийн англи хэлний олимпиадад оролцож өөрийгөө сорихыг хүсч байгаа сурагчид доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

11-12-р ангийн төрөлд сурагч Б.Санчир тэргүүн байр эзэлж АНУ-ын Калифорни мужид 7 хоног сурч Холливуудаар аялах эрхийн эзэн болсон. Тус сурагч нь 2015 онд сургуулиа төгсөн одоо Харвардын их сургуулийн 3-р курст суралцаж байгаа.

 

2015 оны  Олимдиадын тэргүүлсэн сурагч Б.Хатанбүүвэй нь  Стэнфордын Их сургуулийн манлайлагч сурагчийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдан 2017 онд сургуулиа төгсч, Ivy League –ийн топ сургуулиудын нэг болох Принстоны Их Сургуульд 70000 долларын тэтгэлэгтэй суралцаж байна. Үүнээс харахад EdEx Scholarship English Olympiad нь олон улсын хэмжээнд хэдийнээ танигдсан чансаа өндөртэй Олимдиад юм.

Энэ жилийн 6 дахь удаагийн олимпиад 2018 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар болон Эрдэнэт хотод болно.

Олимпиадад тэргүүлсэн сурагч АНУ-д 7 хоног сурч, аялах эрхийн эзэн болох ба эхний 20, 20 байруудад шалгарсан сурагчид АНУ-д сурах хөтөлбөрүүдээс олон олон хөнгөлөлтийн эрхүүдийг гардаж авах юм.

Олимпиадтай холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаяг утаснаас лавлана уу

Монголын Боловсрол Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци

Хаяг: МУБИС-ын хойд талд, Тайм төвийн 4 давхарт

Утас: 70118020, 95098020 /FB: EDEXMN/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.