“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр /Бямба гарагт/ Хандгайтын Янзага зусланд болно.
Энэ өдөр “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулах юм.
Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчилнэ.
Үйлчилгээний цагийн хуваарь, болон санал хүсэлтийг 70044040, 11326352, 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах боломжтой аж.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар